Өнөөдөр болох зарим үйл явдлууд

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Хүний эрхийн дэд хороо, Эрүүдэн шүүлт ба Хүний эрх сэдэвт хэлэлцүүлэг А танхимд болно.

09:00 цагт: Төсвийн тухай хууль, төрийн аудитын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ сэдэвт хэлэлцүүлэг Б танхим болно.

14:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV Конгрессыг Монгол Улсад зохион байгуулах хороо А танхимд хуралдана. Утас: 91915340, 99047423, 99519677

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэнэ

BLUE SKY

10:00 цагт: “Тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” хэлэлцүүлэг болно.

ЭНХЖИН ХУДАЛДААНЫ ТӨВ

13:00 цагт: НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг "Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх" олон улсын өдрийн хүрээнд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна. Утас: 96105012, 89007177

САНГИЙН ЯАМ

13:30 цагт: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Германы элчин сайдтай Монгол-Германы Ашигт малтмалын технологийн сургуулийг өргөтгөх болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг бэхжүүлэх, устах аюултай ургамал, амьтдын төрөл зүйлийг тогтворжуулах зэрэгт чиглэсэн 15 сая еврогийн төслийн гэрээ байгуулна.

СПОРТЫН ТӨВ ОРДОН

14:00 цагт: "Токио-2020" олимпийн эрхийн оноо өгөх Бадминтоны олон улсын тэмцээний нээлт болно.

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ

14:00 цагт: Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж буй “Бүс ба зам - Гэрэлт аялал” нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийн нээлт болно. Утас: 80077114

ТЕХНИК СПОРТЫН ТӨВ КЛУБ

17:30 цагт: Монголын буудлагын спортын 2019 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах ёслол, хаалтын ажиллагаа болно. Утас: 89004147

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)