Авто машины тоо энэ чигээрээ өсөөд байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийнэ

Нийслэлд тулгамдаад буй олон асуудлуудын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл ордог. Судалгаагаар Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг тогтоосон байна. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байна.

Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд авто машины зөв хэрэглээг хэвшүүлэх, авто зогсоолыг төлбөржүүлэх, менежментийг сайжруулах шаардлагатай байгаа юм.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлын эхэнд нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр түгжрэлийн үүсэх гол шалтгаан, түүнээс хэрхэн ангижрах зэрэг судалгаан дээр суурилсан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах бүсчлэлийн танилцуулга хийлээ.

“Нийслэлд байнгын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины тоо энэ чигээрээ өсөөд байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийнэ. Тиймээс бид ойрын гурван сарын хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч, зоригтой шийдвэр гаргах шаардлагатай. Бид нийслэлийн авто замын хөдөлгөөн, авто замыг A, B, C гэсэн гурван бүсчлэлд хуваах, нийтийн тээврийн маршрутын зохион байгуулалтыг оновчтой болгох, явган хүн, унадаг дугуйн замыг бий болгох, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын системийн хоцрогдлийг арилгах зэрэг дөрвөн асуудал дээр ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ гаргах хэрэгтэй. Гурван бүсчлэлд хуваахаар замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөл байдал өөрчлөгдөнө. Бид эхний хоёр бүсэд авто зогсоолыг хангалттай шийдэж өгөхөөр тооцож байна. гэхдээ энэ зогсоолуудыг бүгдийг төлбөртэй болгоно” хэмээн С.Энхтөр дарга танилцуулгахдаа онцлов.

Улаанбаатар хотын төвийн хэсэгт 50-60 машины зогсоолд 08:00-18:00 цагийн хооронд өдрийн турш тандалт хийхэд дунджаар 10 машины зогсоол дээр л сэлгэлт хийгддэг байна. Бусад зогсоол дээр ойр орчмын албан байгууллага, үйлчилгээний газруудын ажилчдын машин өдөржин зогсдог байна.

Ажлын хэсгийн гишүүд тухайн асуудлуудыг хэлэлцэж, саналаа тусган дахин боловсруулахаар боллоо.

Хурлын төгсгөлд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “УБЗАА-ныхан замын тэмдэг тэмдэглэгээг энэ баасан гараг гэхэд хийж дуусга. Нийтийн тээврийн үйлчилгээний газрыхан богино эргэлт, төлөвлөлт, зогсоолоос хотын төврүү ороход үнэгүй зорчих техник, эдийн засгийн тооцоолол, үндэслэлийг гаргаж энэ баасан гарагт танилцуул. Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт хөгжлийн газар, УБЗАА, Авто замын хөгжлийн газар хамтраад зогсоолын асуудлыг судалж, энэ долоо хоногт багтаан шийдвэрлэ. Ачигч машинуудын журмыг шинэчлэн танилцуул. Тээврийн цагдаагийн газрынхан бүсчлэлд шаардлагатай тэмдэг тэмдэглэгээнийхээ тооцоог гаргаад холбогдох байгууллагуудад нь өгөөд бэлдүүл. Энэ баасан гарагт бүгд өгсөн үүрэг даалгаварыг бэлэн болгоод танилцуул” хэмээн холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • монгол хүү (202.9.43.80)

    2019-06-26

    Хамгийн гол арга хэмжээ болох буруу хүрдтэй машин хилээр оруулахыг нэн даруй, бол бол маргаашаас зогсоох асуудал биш үү ? Нэг дарга 21 оноос гэх маягын юм дуугарч байсан. Импортлогчдын эрх ашгийг хамгаалсан л хэрэг шүү дээ. Гэрэл дохионы дараалал, ээлжийг олигтой тааруулж чадахгүйгээс түгжрээд байгаа шүү. Чадахгүй бол гадны мэргэжилтэн ажиллуулж нэг болох. Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, орон нутгаа өөд татах, ажлын байр бий болгох, нэмүү цалин хөлс өгөх гээд олон арга байна. Даан ч төр засаг маань хийж чадахгүй юм даа. Эцэст нь бид л сонгосон болохоор яах ч билээ дээ.

  • (202.55.184.18)

    2019-06-26

    7 honogiin dotor shiideh uureg ogch gene eee keke. ingeed uuregdeed nogooduul n dalimduulaad heden tugrug shaagaad naadmiin umnu hudlaa tailan taviad shaasan mongooroo arhi avch hodoo avaachij uugaad shiliig n baigald hayaad agsan tavij negnee zodood tegeed namar irtel oyutan tsuglaad boglorol ihseed daraagiin shaah mongo n haragdaad eoooo neeree

  • (202.21.108.102)

    2019-06-26

    Үхэрнүүд хэнд ч хэрэггүй юм мөөрч байдаг!!!!

  • санал (43.228.131.196)

    2019-06-26

    Хотоо тэлээч, хот чинь өргөжиж томорч, зам нь өргөн, сайн байж, төр нь төр шиг байхад монголд бол хэдэн зуун сая ч машин багтана. та нар ажиллаж чадахгүй, энэ жижиг зайнд биднийг албаар бөөгнөрүүлж, идэж уухаа л бодож байна, удахгүй адилхан үхэхдээ шалдан явна гэдгээ бүү март. хотоо тэлэх гэхээр эх орны минь газар шороог харийнханд зарж болохгүй хэцүүдээд байна уу, битгий тэнэг дүгнэлт хийгээд бай.

    2019-06-26

    Үхэрнүүд хэнд ч хэрэггүй юм мөөрч байдаг!!!!

  • САНАЛ (43.228.131.196)

    2019-06-26

    Албан газрын ажилчид, ялангуяа зах, үйлчилгээний, газрын алба, МХгазруудын, эмнэлгийн ажилчид машинаа авчирч үйлчлүүлэгчийнхээ зогсоолыг булаацалдаж машин тавиулахыг нь зогсоо, мөн зогсоол дээр машинтай худалдаа хийдэг зохисгүй чанарын баталгаагүй худалдааг үтэр түргэн зогсоо, машин тавьж үйлчлүүлээд гарах газар өдөржингөө наймаа хийгээд зогсоод байна. Энэ бол бүр наад захын амархан зохицуулж болох зүйл. өдөржингөө өөрсдийнхөө машиныг байрлуулчихаад, үйлчлүүлэгчид нь зогсоолгүй бухимдах юм. Албан газрууд аажилчдын автобустай болох, гм. дарга нар жижиг машин уна.

  • irgen (59.153.115.140)

    2019-06-26

    tegeed yamar 3 bus yum bol

  • Иргэн инженер (66.181.181.138)

    2019-06-26

    1. Уулзвар дээр бөглөрөхгүйн тулд гүүрэн гарцуудынхаа тоог нэмэх, гэрэлтүүлэг камерын хяналт сайтаагаар багшийн дээдийн урдах шиг нүхэн гарц нэмэх 2. Нийтийн тээврийн хэрэгслийн сайжруулалт 3. Дугуйн зам зогсоол нэмэх 4. Болж өгвөл давхар зогсоол барих 5. Авто зам болон явган замруу тулгаж барилга барих зөвшөөрөл өгөхгүй байх. 6. Утаа их хаяж байгаа Солонгос автобусныхаа оронд үндэснийхээ цахилгаан хосолсон утаа бага автобус хэрэглэх 7.Бүсийн төвүүд болон аймгийн төвүүдийг хот шиг хөгжүүлэх 8. Дархан хот , Эрдэнэт хотыг хотын статустай болгох 9. Орхоны том хөндийд Хархорин хотыг сэргээх (Аялал жуулчлал талыг нь давхар бодолцон хот төлөвлөлтийн мэргэжилтэнгүүдийн санаа оноотойгоор) 10. Зарим их дээд сургуулийг хотоос гаргаж харуул хамгаалалт хяналт орчин сайтай сургалт судалгаа эрдэм шинжилгээний төв байгуулах Дээрх бүгд тойруу утгаараа түгжрэл багатай байхад нөлөөлнө

  • zochin (59.153.115.140)

    2019-06-26

    Australid jishee ni ih surguuliudiin bagsh nar ni hurtel surguuliinhaa zogsoold mashinaa tulburtei tavidag yum bilee Harin amraltiin udur bol unegui. Aimguudiin bolon oyutnuudiin haltuuriin mashinuud zambaraagaa aldsan ediin zasgiin argaar juramlah heregtei Er ni ouytnuud mashin unaj yadag bn aa

  • (202.55.191.194)

    2019-06-26

    энэ дарга нар мөнгө идэх тансаглах хүүхэн эргүүлэх ажлыг л хийж байна толгой тархи нь ажиллахгүй байна

  • (202.55.191.194)

    2019-06-26

    хот дотор ахиж бэтгий барилга бариул хуучирсаныг нь нураа ингэж л бөглөрөлийг сааруулна малуудаа хотоо тэлэх ганц алхам хий төрийн байгууллага, сургуулийг хотын захруу гарга

  • (202.55.191.194)

    2019-06-26

    машины тоо энэ чигээрээ өсөөд байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийнэ гэж энэ хот нь тэлэхгүй , зам гарц шинээр дахиж хийхгүй гэж тооцоолж ярьж байгаа юм байх даа?. Ер жаахан тооцоо судалгаатай хот хаашаа яаж тэлэх гэх мэт уялдаа холбоотой юм ярьж байл даа. Юм л бол мөнгө яаж саах, хориглох, хаах,хавчих тухай л сэтгэж байх юм. Хайрцагнаасаа гарч бодож сэтгэ лдээ! хот дотор ахиж бэтгий барилга бариул хуучирсаныг нь нураа ингэж л бөгөлрөлийг сааруулна малуудаа

  • Болд (103.111.68.3)

    2019-06-26

    машины тоо энэ чигээрээ өсөөд байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийнэ гэж энэ хот нь тэлэхгүй , зам гарц шинээр дахиж хийхгүй гэж тооцоолж ярьж байгаа юм байх даа?. Ер жаахан тооцоо судалгаатай хот хаашаа яаж тэлэх гэх мэт уялдаа холбоотой юм ярьж байл даа. Юм л бол мөнгө яаж саах, хориглох, хаах,хавчих тухай л сэтгэж байх юм. Хайрцагнаасаа гарч бодож сэтгэ лдээ!!!

  • зочин (49.0.147.33)

    2019-06-26

    олон давхар зогсоол барь.юун тэг зогсолт вэ .оюунлаг байхыг та хэдээс гуйядаа

  • (192.82.65.120)

    2019-06-26

    Тэнэгүүд тэгээд яах гээв тоог нь хязгаарлах гээ юу хүн ам өсөхийн хэрээр өсөх ёстой үзүүлэлт энэ чинь замынхаа сүлжээг сайжруулж энэ асуудлыг шийдэхээс та нар шиг тоотолгойтой хөөцөлддөггүй юм нэртэйгээр нь хүн амынхаа өсөлтийг зогсоол доо