Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр буюу долоодугаар сарын 4-нд хүчтэй усархаг аадар борох тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Иймд:

   -Голын эрэг дагуу суурьшиж буй айл өрх, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байх,

-Үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх зэрэг арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)