"Төрийн далбааны өдөр"-ийн бэлтгэл хангаж байна

Төрт ёсны гурван их бэлгэдэл нь эртнээс Төрийн далбаа, Төрийн сүлд, Төрийн дуулал байж ирсэн түүхтэй. Үүнтэй уялдан иргэдэд эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдрийг “Төрийн далбааны өдөр” болгон төрийн цэргийн хүрээний анги нэгтгэл ёслолын жагсаалаар алхдаг уламжлалтай билээ. 

Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ХХЕГ, Дотоодын цэрэг, ОБЕГ, ЦЕГ,ШШГЕГ, ДХИС зэрэг байгууллагаас 2000 гаруй цэргийн алба хаагч сонсогч оролцохоор өдөр бүр 3-4 цагаар бэлтгэлээ хангаж байна. Жагсаалын бэлтгэлийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрынхан зохион байгуулж буй аж. 

Түүнчлэн энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчнээс Хуурай замын болон Агаарын цэргийн командлал, ҮБХИС болон Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангиудын бие бүрэлдэхүүн алхана. Харин шөнийн парадын бэлтгэлийн жагсаалыг энэ сарын 7, 9-ний өдрийн үүрээр жанжин Д.Сүхбаатарын талбайд хийх юм байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)