Солонгосын 12 их сургуулийн ерөнхийлөгчтэй уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан-Улсан-Кённам-Чежү хотуудын Мэргэжлийн их сургуулийн зөвлөлийн дарга Чон Жун Гвон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар хоёр улсын дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар тухайлбал, Монгол Улсаас БНСУ-д сурагч, оюутныг сургах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол-солонгос сургуулиудын хооронд хамтын ажиллагаа тогтоох талаар байр сууриа илэрхийлж, санал солилцов.

Уулзалтад БНСУ-ын нэр хүнд бүхий 12 их сургуулийн ерөнхийлөгч, ерөнхий захирал оролцсон юм. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)