УИХ-ын байнгын хороод хуралдана

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2019.07.08/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны долоодугаар сарын 05-ны өдрийн хурлаар баталснаар хүргэж байна.

1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

- Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт.

2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 
Хэлэлцэх асуудал:

- Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт.

3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 
Хэлэлцэх асуудал:

- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)