Ард иргэд хууль бусаар тарвага агнах явдал тасрахгүй байна

2017, 2018 онуудад Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Зооноз өвчин судлалын төвийн хамтарсан баг Баян-Өлгий аймагт тарваган тахлын голомтын тандалт судалгаа, шинжилгээ хийж тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй бүс болохыг тогтоосон байдаг. Гэсэн ч ард иргэд хууль бусаар тарвага агнах явдал тасрахгүй байна. 2018 он, 2019 оны эхний улирлын байдлаар хууль бусаар тарвага агнасан 13 иргэнд холбогдолтой 3 сая төгрөгийн торгууль, 7 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж зөрчил үйлдэхэд ашигласан 6 ширхэг галт зэвсгийг хураан авч зөрчлийг арилгуулжээ. Иймд хууль бусаар тарвага агнаж хүнсний болон эмчилгээний зориулалтаар хэрэглэж өөрт болон бусдад эрсдэл учруулахгүй байхыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас АНХААРУУЛЖ байна. 

Мөн 2019 оны хагас жилийн байдлаар 30-аад сургууль, цэцэрлэг, дотуур байр, аж ахуйн нэгж байгууллагын ойр орчмын худаг, цахилгаан холболтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж 350-аад транщейны, 30-аад худгийн тагны бүрэн бүтэн байдал алдагдсаныг хэвийн болгож, 80 орчим ил задгай цахилгаан холболтын зөрчил, дутагдлыг илрүүлж арилгуулан ажиллав. Цаашид бороо хур ихтэй зуны улиралд ойр орчимд нь ус тогтсон чийгтэй газар цахилгааны тоног төхөөрөмж, цахилгаан дамжуулах багана, гэрэлтүүлэг зэрэг цахилгааны аюултай орчинд хүүхдүүдийг тоглуулахгүй байх, мөн ил задгай цахилгаан дамжуулах утас байвал мэргэжлийн байгууллагад хандаж хэвийн байдалд оруулахыг ЗӨВЛӨЖ байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)