Цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулсны 810, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд  гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах, баяр наадмын хэвийн үйл ажиллагаа, наадамчин олны аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг  ханганЦагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Улсын баяр наадмын үеийн хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, алба хаагчийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэг зураглалын дагуу Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагын бие бүрэлдэхүүн 2019 оны 07 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж байна.

Хамгаалалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний 61 байгууллагын 4137 орчим алба хаагч баяр наадмын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замынхамгаалалтад үүрэг гүйцэтгэнэ. Үүнд: Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, хэлтсийн 1408,  Хүй долоон худагт 22 цагдаагийн газар, хэлтсийн 1500,  нэмэгдлээр Хууль сахиулах их сургуулийн 400  сонсогч нийт 1900, Нийслэлийн ногоон байгууламж буюу зуслангийн чиглэл, жуулчид олноор зорчдог газруудын орчмын эргүүлд 628  алба хаагч тус тус ажиллана. Гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн 3 пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллахын зэрэгцээ Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьтай эргүүлийг ажиллуулна.         

Харин Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн орчмын 24 байршлын гадна орчныг теле хяналтын камерын хяналтад авч, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтын ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)