Олон улсын авто рали уралдаан алдарт “Торгоны зам”-ыг дамнан зохион байгуулагдаж байна

Дэлхийн алдарт Авто ралли уралдаан энэ жил “Торгоны зам-2019” нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд 7 дугаар сарын 6-ны өдөр ОХУ-аас гараагаа эхлэн, баяр наадмын энэ өдрүүдэд Монголын нутгаар дамжин өнгөрч байна. Энэ сарын 16-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт барианд орох уг уралдаанд Монгол Улс анх удаа оролцож байгаагаараа онцлог юм.

Авто ралли уралдаан монголын нутгаар дамжин өнгөрөхтэй холбогдуулан уралдаанд оролцохоор ирсэн бүх төрлийн автомашин, тэдгээрийн тээвэртэй холбоотой асуудалд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах тухай Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал гарсан. Тушаалын хүрээнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг томилогдон, авто замын аюулгүй, бэлэн байдлыг хангаж, тэмдэг тэмдэглэгээг сайжруулан, зам хариуцагч байгууллагууд тэмцээний үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.

Энэ удаагийн Авто Ралли уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Уралдаанд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй төлөөлөгч болон 120 улсын сэтгүүлч ажиллаж байгаа ба тэдний байрлах түр кэмп Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын гадна талбайд байрлаж байгаад өнөөдөр гараанаас гарлаа. Өчиг Монголын нутаг дэвсгэрт болох уралдаан Төв, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар зохиогдож, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайт боомтоор нэвтрэн, БНХАУ-ыг зорих юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (105.112.58.50)

    2019-07-13

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802