Гурвалжингийн гүүрний уулзварын урд замыг нээв

Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг нээсэн тул тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой гэж Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ сарын 13-ны өдрөөс эхлэн тус замыг хаасан байсан юм. Энэ үеэр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г, д магистраль ф800 мм-ийн голчтой шугамыг ф1,000 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга угсралтын ажлыг хийсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)