Д.Оюунхорол: Стресс, хүчирхийлэл багатай, сэтгэлзүйн хувьд тогтвортой эрүүл нийгмийг тогтооход туслана

 ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт гурван өдрийн Төрийн ордонд эхэллээ.

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар зохион байгуулж байгаа тус семинарыг Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Бадарч хөтлөн явууллаа. 

    Монгол Улсын хэмжээнд нийгмийн тэгш бус байдлыг бууруулахын тулд судалгааны ажил, шийдвэр гаргагчдын хоорондын уялдаа холбоог сайжруулах, зохих чадавхийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг семинарыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга дарга Д.Оюунхорол хэлсэн үгэндээ, “Бидний тодорхойлж байгаа шийдвэрлэх хүчин зүйл бол хүмүүсийн хооронд итгэл дүүрэн харилцааг бий болгосон, хүүхэд залуучуудад чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлсэн, стресс, хүчирхийлэл багатай, сэтгэлзүйн хувьд тогтвортой эрүүл нийгмийг тогтооход туслах юм.

Хууль тогтоомжийн төслийг судалгаа, нотолгооны үндсэн дээр боловсруулж байх төрийн бодлого болон эрдэм судлалын ажлын үр дүнгийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Тийм ч учраас УИХ-аас нийгмийн тэгш байдлын асуудалд онцгой анхаарч, тэгш бус байдлыг арилгах шийдлийг эрж хайх зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулж байна” гэдгийг онцлов.

    Тэрбээр мөн хэлсэн үгэндээ сүүлийн 60-аад жилийн хугацаанд Монгол Улс ЮНЕСКО-той үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг тэмдэглэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.67)

    2019-07-20

    Стресс багатай нийгэмийг бий болгох зөв шүү.Оюунхорол гишүүнээ.

  • Зочин (66.181.161.67)

    2019-07-20

    Стресс багатай нийгэмийг бий болгох зөв шүү.Оюунхорол гишүүнээ.