Хүй долоон худагт “Монгол туургатны морьтны өв, соёлын наадам" болж байна

Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан энэ жил найм дахь удаагаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хүйн долоо худагт болж байна.  "Их Хурд-8" уралдааны үеэр үндэсний их өв соёлыг бүхэлд нь цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилготой “Монгол туургатны морьтны өв, соёлын наадам" болно. 

Хүйн долоон худагт зохион байгуулагдах “Их Хурд-8” уралдаанд их насны морьд  18, соёолон, эрлийз дунд ангиллын хүлгүүд 14 км зайд шандас сорих юм.

2019.07.20-НЫ ӨДӨР

08:00-10:30 цагт Азарганы уралдаан

11:30-13:45 цагт Нээлт

13:00-15:30 цагт Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит     Шилмэл хүлгийн уралдаан

14:00-15:00 цагт Морин циркийн үзүүлбэр

15:30-17:30 цагт Гийнгоо, марзайн улсын уралдаан

19:00-22:00 цагт Оройн шоу арга хэмжээ

2019.07.21-НЫ ӨДӨР

08:00-10:30 цагт Их насны морьдын уралдаан

10:30-12:30 цагт  “Айраг” фестиваль

12:30-14:00 цагт “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан

13:00-15:00 цагт Жороо морины уралдаан

13:00-16:00 цагт “Адуучин тэмцээн”

17:00-18:00 цагт Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор унага, Эрдэнийн очир зэрэг шагнал гардуулах ёслолын ажиллагаа

18:00-18:20 цагт хаалт болох юм.

"Их Хурд-8"  уралдааны үеэр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, уралдааны замд өөрчлөлт оруулан жалга, гуу гэтлэхээргүй болгосон байна. Мөн хуурайшилт ихтэй байгаа учир долоо хоногийн эхнээс услалт хийгдэж эхэлсэн.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)