АНУ-д 45 градуст хүртэл хэт халж магадгүй байна

АНУ-ын зарим бүс нутагт урьд өмнө байгаагүй халуун болсны улмаас зургаан хүн нас барсан тухай телевизийн CBS суваг мэдээлжээ.

Тус мэдээллээр, Америкийн зүүн нутагт оршдог Мэриленд муж улсад хэт халууны улмаас дөрвөн хүн нас барсан, харин баруун өмнөд нутгийн Аризона болон өмнөд нутгийн Арканзас муж улсад тус бүр нэг хүн нас барсан байна.

Цаг уурчдын мэдээлснээр, хэт халуун агаар АНУ-ын Дундад Өрнөд болон Зүүн хэсгийг дор хаяж даваа гараг хүртэл нөмрөх төлөвтэй байгаа аж. Эдгээр бүс нутагт амралтын өдрүүдэд агаарын температур 32 градусаас давж, 37-45 градуст хүрч магадгүй байгаа аж.

Эх сурвалж: cbs.com

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)