Мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамал тээвэрлэж явсан нь илэрчээ

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн СХД-ийн 22-р хороо, Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр саатуулан шалгахад 3 кг орчим мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамал тээвэрлэж явсан нь илэрчээ.

Тус ургамлыг тээвэрлэж явсан 2 иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн шалгуулахад Налайх дүүргийн харъяат 22-23 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Г, Ц нарыг  тестээр шалгаж үзэхэд мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)