Хөвсгөлчүүд Монголд анх удаа баяр наадмын нээлтийг шөнө хийлээ

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 210 жилийн ой, Хотгойдын хурд-4 хангайн бүсийн даншиг наадмын нээлт Монгол улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн орчин үеийн гэрэлтүүлэг дор боллоо.

Гэрэлтүүлгийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн санаачилга дэмжлэгээр нийт 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан байгуулсан тус цамхагийн гэрэлтүүлэг нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко гэрэлтүүлэг бөгөөд, засвар үйлчилгээ хийх тохиолдолд цамхгийн суурь нь 2 метр хүртэл буулгаж болдог, ашиглахад хялбар ухаалаг шийдэлтэй гэнэ.

Шинэ гэрэлтүүлгийн ажлыг Филипс гэрэлтүүлэг компани гүйцэтгэсэн бөгөөд энэ төрлийн гэрэлтүүлгийг Сүхбаатарын талбай, Чингисхаан нисэх онгоцны буудал зэрэг томоохон байгууламжид суурьлуулж байсан туршлагатай хамт олон аж.

Баяр наадмын нээлтэд Мөрөн хотын Засаг дарга Ц.Гансүх, УИХ-ын гишүүн Ц.Давaасүрэн нар болон МУГЖ  Ө.Уянга, МУСТА  Я.Гэрэлчулуун,  С.Наран, Камертон зэрэг олон уран бүтээлчид Гандан хийдийн лам хуврагууд, аймаг сумын алдарт уяачид, Хөвсгөл аймгийн уран бүтээлчид оролцлоо.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)