Сибирийн түймэр Монголд орж ирээгүй

Улаанбаатар хотыг бүхэлд нь бүрхсэн утаа нь Сибирьт шатаж буй өргөн хэмжээний ойн түймрийн утаа юм. Красноярскийн хязгаараас Эрхүү, Алс дорнод хүртэл шатаж байгаа уг түймрийн хамрах хүрээ гурван сая гектар талбайд хүрсэн нь Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Сибирийн түймэр Монгол Улсын хилд тулсан, хил дамнан орж ирсэн асуудал байхгүй бөгөөд түймрийн утаа Монгол Улсын хойд хэсэг, үүнд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт хүрсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын газар нутаг дээр бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн тохиолдол байхгүй байна.

Онцгой байдлын ерөнхий газраас түймэртэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч, мэдээлэл солилцон, хяналт тавин ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)