Хууль зөрчин нууцаар ажилласны улмаас 2 хүн амиа алдав

Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн уурхайн талбайд 2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө осол гарч, 2 хүн амиа алджээ. Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан 2 хүн усанд унаж осолдсон бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

Тус компанид энэ оны гуравдугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд ТЭЗҮ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг баримтын бүрдэл дутуу, Аюулгүй байдлын арга хэмжээнд хөрөнгө төсөвлөж зарцуулаагүй, Ажилтнуудыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, Хамгаалах хэрэгслийг хэрэглүүлж хэвшүүлээгүй, Дотоод хяналт хийдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн тул 12 заалт бүхий албан шаардлага өгч, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоосон.

Түүнчлэн тавдугаар сард хууль зөрчин, нууцаар ажилласан тул дахин зогсоож, лацадсан. Гэвч баяр наадам, иргэдийн амралт, аяллын үеийг давхцуулан дахин нууцаар, хууль зөрчин ажиллаж, шөнийн цагаар ажилтнуудыг ажиллуулснаас энэхүү осол гарсан гэж урьдчилсан байдлаар үзэж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)