Шинэ долоо хоног эхлээд орон нутгийн замд зам тээврийн ослоор 8 хүн амиа алджээ

Зураг.  Лүнгийн зам дээрх ноцтой осол 2019.08.06

Сүүлийн үед орон нутгийн замд гарах ослын тоо нэмэгдэж, олон хүний эрдэнэт амь нас эрсдэж байгаа харамсалтай тоо мэдээлэл байна.

Өчигдөр л гэхэд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт “Тоёота Приус” маркийн автомашин “Тоёота Аксио” маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас таван сартай хүүхэд болон 41, 53, 27 настай гурван том хүн нийт дөрвөн хүн нас баржээ.

Ийнхүү шинэ долоо хоног эхлээд хоёр хонож байхад л 10 хүн зам тээврийн ослоор амиа алджээ. Тэдний найм нь орон нутгийн замд нас барсан байна.

 Хотоос хөдөөг, хөдөөнөөс хотыг зорих хөдөлгөөн эрчимжиж байгаа энэ үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар орон нутгийн замд яарч давхилгүй, хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчиж, амь нас, эрүүл мэндээ цаг ямагт хамгаалж явахыг анхааруулж байна. 

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (2)

  • (103.10.22.75)

    2019-08-07

    Зам нь ийм дэндүү нарийхан ,ямарч хашлага хамгаалалт анхааруулга тэмдэггүй стандартгүй ер нь хэрэгцээ хангахгүй юм чинь осол гарахаас яахав

  • zochin (124.158.109.232)

    2019-08-07

    zam gej tam bolson baigaa. uund tur zasag buruutai