Б.Энх-Амгалан: Дарханы зам 80 см зузаантай урт настай зам болно

Дарханы замтай холбоотой асуудлаар Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. 

 Тэрбээр, “Дарханы зам бол 82 жилийн настай зам. Одоогийн байдлаар энэ замыг чанар муутай, талхан дээр масло түрхсэн юм шиг зам болж байна гэж яриад байгаа. Тийм биш шүү. Суурины доод үе нь гэхэд 30 см. Цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 20 см. Цементэээр бэхжүүлсэн буталсан чулуу нь 20 см. Асфальтан битон хучилт 10 см. Тэгэхээр 80 см зузаан зам болно. Урт настай зам болно гэж бодож байна. Дарханы зам 11 сард дуусна.  Компаниудтай ийм гэрээтэй ажиллаж байгаа. 

Мөн тус замыг таван багц болгон шинэчлэх ажлыг өөр компаниуд гүйцэтгэж байгаа аж. Түүнчлэн төсөв мөнгөтэй холбоотой асуудалд “Компаниудтай өндөр шаардлага бүхий гэрээ хийж ажиллаж байгаа. Борооны улиралд замчдадаа “Ажлаа битгий зогсоорой.  Ядаж карьераа ухаж, овоолго бий болго. Бэхжилтийн ажлаа гүйцэтгэ”  гэсэн шаардлага тавьж байгаа.  Гэтэл нөгөө овоолсон шороог нь “Хуучин зам дээр шороо овоолж байгаад барих гэж байна” гэж яриад байгаа.

Дарханы замын санхүүжилтын асуудал зөвлөх компани болооод төслийн удирдах нэгжээрээ шалгалт тавиад явсан дүнгээ гаргаж, АХБ-д мэдээлээд түүний дараа төсвөө батлуулна. Энэ бол манай дансанд орохгүй. Шууд АХБ-аас хуваарилна.” гэв. 

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)