"Сваямбху" үсэг буюу Соёмбо нь Занабазарын шашны мутрын тамга байсан бөгөөд төрийн тамга байгаагүй

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг хугацаа нь болсон ба нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа боловч нэг нам дангаар ноёрхож байгаа учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад санал нийлэхгүй байна. Хэрвээ хүч түрэн нэмэлт өөрчлөлт оруулахаар болвол дараах саналыг харгалзан үзнэ үү.

 

1. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй.

 

Үүнд: Төрийн сүлдийг өөрчлөх хэрэгтэй. Бидний соёмбо гээд байгаа нь Монгол улсын гаралтай биш гадаадаас авсан үсэг юм. Өндөр гэгээн Занабазар нь 1986 онд Манжийн хааны дарамт шахалтаар Энэтхэг, Нагар, Санскарит үсэгнээс санаа авч өөрийн мутарын тамган дээр үндэслэн нар, сар, галны дор "Сваямбху" гэдэг үсгийг байрлуулан Монголын төрийн сүлд болгосноор 6 сарын дараа Монгол улс Манж улсад эзлэгдсэн билээ.

Соёмбо үсгийг Монголоос гаралтай гэж төрийн сүлдэндээ залах бүрт Монголын төр доройтдог.Манж нар Монгол Улсыг эрхэндээ оруулж улс төрийн аливаа хэрэгт Манж хэл бичгийг хэрэгжүүлэх болсон нь бидний соёмбо үсэг буюу Санскарит Энэтхэг, Түвд гаралтай "Сваямбху"гэдэг үгийг бурхан шашнаар дамжуулан төрийн сүлдэд хэрэгжүүлснээр бид хоорондоо тэмцэлдэн хагарч сүр хүч буурч доройтож ирсэн билээ. Иймээс төрийн сүлдэд Монгол хүний санаагаар гадны нөлөөгүйгээр шинэчлэл хийх нь зүйтэй юм.

Өндөргэгээн Занабазар нь Манжийн эрхшээлд бүрэн орж Хятадын хойд нутагт дүрвэн очсон. Манж нар Занабазарыг Галданбошигтын эсрэг ажиллуулж бүрэн дарсны дараа Монголыг бурхан шашнаар дамжуулан доройтуулж Энэтхэг Санскарит гаралтай "Сваямбху" гэдэг өөрөө тодрох "Эбам" гэх үсгийг Занабазар гэгээнд тулган хүлээлгэж соёмбо үсэг гэж нэрлэн Монголын сүлд болгосоны дараа Өндөр Гэгээн Занабазарыг хорлон алсан билээ. "Сваямбху"үсэг буюу Соёмбо нь Занабазарын бурхан шашны өөрийнх нь мутарын тамга байсан бөгөөд төрийн тамга байгаагүй. Гэгээнтэн өөрөө бурхан шашны хүн шашны сүм хийдийн тэргүүлэгч байсан ч төрийн хүн байгаагүй юм. Соёмбо үсэгний загасанд Хятадын Доогийн шашин ба хос загас нь Хятадын уламжлалт шашин "Инь ян" гэсэн үгнээс гаралтай юм байна. Үүнийг Монголчууд арга билэг гэж нэрлэснээр болохоор Монгол үндэсний Соёмбо тэмдэг гэж үзэж болохгүй юм. Иймээс Манж Хятадын эрхшээлд орж "Санскарит"үсэгнээс авсан Соёмбо үсгийг өөрчилж гадны санаа ороогүй гадны нөлөөгүй Монгол хүний санаанаас зохиогдсон Монгол төрийг урт удаан бат бэх байх сүр хүчийг илтгэсэн сүлдийг шинээр залах нь зүйтэй. Мөн Өндөр Гэгээн Занабазар нь буддын шашны зүтгэлтэн учраас Соёмбо үсэгтэй нь хамт байх ёстой газар шашин номын өргөөнд нь залах нь зүйтэй.

 

Төр шашин хоёрыг тусгаарлан ойлгох нь зүйтэй юм.

1940 онд Соёмбо үсгийг төрийн сүлднээс авч оронд нь бид өөрсдийн зохиосон сүлдийг залсан даруйд Монгол улс Манжийн бодлогоос бүрэн салж өөрсдийн замаар хөгжиж, мал аж ахуйн орноос хөдөө аж ахуйн үйлдвэрийн орон болтлоо хөгжиж сэргэн мандалтын эрин үе эхэлсэн билээ.

 

1992 онд эрүүл саруул бүгд бичиг үсэгтэй ажил орлоготой үйлдвэр хөдөө аж ахуйн орон болсон 2 сая иргэнийг ардчилалд хүлээлгэн өгсөн. 1992 онд шинэ үндсэн хуульд Соёмбо үсгийг дахин залснаар гаднаас нь харахад хөгжиж буй мэт боловч дотооддоо янз бүрийн халдварт өвчин дэлгэрсэн бичиг үсэг бүрэн мэддэггүй ихэнхи залуучууд нь гадаадад боолын ажил хийж байгаад тэндээ шингэсэн. Үлдсэн залуучууд нь ажил хөдөлмөргүй архичин болсон. Гадны оронд 300 сая тэрбум өртэй, газар нутаг нь Хятад улсын мэдэлд орчихсон уул уурхай нь замбараагүй Монгол улсын тусгаар тогтнол эдийн засгийн хувьд ганхачихсан орон болсон учраас Манж Хятадын шахалтаар хийгдсэн төрийн сүлд буюу соёмбо үсгийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Иймд шинээр төрийн сүлдийг зохиох нь зүйтэй гэж үзэн өөрийн боловсруулж зохиосон сүлдийг танилцуулж байна.

 

Үе үеийн Монгол төрөөс уламжлагдан ирсэн зүйл цаг үеийн шаардлагаас болж одоо цагт тохирохгүй болсныг халж тохирох сайныг авч хэрэглэх нь зүйтэй болов уу гэж гадны хүний санаа бодлыг оруулахгүйгээр зөвхөн Монголчуудын санаа сэтгэлээс ургаж гарсан цаашид мандан бадрах билэгдлийг бодож энэхүү сүлдний зохиомжийг бүтээв.

 

 

Шинэ сүлдний зургийг хавсралтаар оруулав.

 

 

Эрт үед:

Нар, сар, шонхор морийг төрийн сүлдэндээ оруулж залж байсан ба тухайн цаг үедээ мандан бадарч байсан билээ.

Манжийн хааны бодлогоор нар, сарны дор соёмбо үсгийг оруулсан нь цаашид хөгжин мандах билэгдлийг хаасан учраас 6 сарын дараа Монгол улс Манжид дагаар орсон. 1940 онд Соёмбо үсгийг төрийн сүлднээс хассанаар сэргэн мандаж эхэлсэн зэргийг дахин анхаарч үзнэ үү.

1. Галыг монголчууд эрт дээр үеэс дэвшин дээшлэхийн үндэс болгон билэгддэг. Галын дөл нь 3 байдаг нь өнгөрсөн, одоо, ирээдүйг билэгдэнэ.

2. Наран дээр хүслийг биелүүлэгч чандмань эрдэнийг загасаар төлөөлүүлэн хийсэн нь тэнгэр, газар, хүн 3 салшгүй холбоотой ба тулгын 3 чулуу буюу эх, эцэг, хүү цаашид элэг бүтэн өсөн үржих билэгдэлтэй.

3. Саран дээр цагаан шонхор шувуу байрлуулсан нь бид тэнгэрийн хүчийг аван ингэснээрээ хөгжин мандана.

4. Хөлөг баатарын унаа морь нь хийморьтой хүчтэй, хурдан, хэзээ ч ухардаггүй огторгуйн уудамд наран өөд давхиж байгаагаар дүрсэллээ. Тэнгэрийн цагаан морь нь дэлний ширхэг нь 9 байгаа нь 9 цагаан туг буюу сүлдний байрлал нь юм.

Ингээд давхиж буй морин дээрээ нар, сар, галаа зална. Мөн сүлдний хүрээг түмэн наст хээгээр тойруулан хийсэн нь бөх бат хүч чадалыг заахаас гадна цаашид үеийн үед үргэлж мөнх байна гэсэн утгатай.

 

Иргэн А.Гантогоо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)