С.Баярын ном борлуулалтаараа тэргүүлэв

“Интерном” дэлгүүрээс өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн номыг зарлалаа. Тэдгээрээс “Баримтат бүтээл”-ийн төрөлд тэргүүлсэн таван номыг товчхон танилцуулъя.

Жагсаалтын нэгдүгээр байрт С.Баярын “Жаран хоног “Жаран”-ы бутархай” ном оржээ. Уншигчдын гарт хүрээд удаагүй ч уг бүтээл одоо хүртэл эрэлт ихтэй байгаа юм.

Борлуулалтаараа тэргүүлсэн хоёр дахь ном бол Мишель Обамагийн “Becoming: Азийн хөөмий” олон Миний түүх” юм. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш уншигчдын сонголт болсон энэ номд Америкийн тэргүүн хатагтай асан амьдрал, амжилт болон алдаа дутагдлын талаар бичжээ. Жагсаалтын гутгаар байрт зохиолч Хэл Элродын “Өглөөний гайхамшиг” ном шалгарсан байна. Номын зохиолч Хэл Элрод нь хүн бүр зовлон бэрхшээлээ даван гарч, мөрөөдлийнхөө амьдралыг цогцлоох боломжтой гэдгийг өөрийнхөө амьдралаар харуулсан нэгэн билээ. Мөн тэрбээр амжилттай бизнес эрхлэгч, марафоны тамирчин, бестселлер номын зохиолч, хип-хоп уран бүтээлч, илтгэгч юм. “Бүсгүй минь нүүрээ угаа” хэмээх нэрнээсээ эхлээд уншигчдын анхаарлыг татсан ном борлуулалттай номын жагсаалтын дөрөвт эрэмбэлэгджээ. Энэхүү номын зохиолч нь Рэйчел Холлис юм. Харин жагсаалтын тавдугаар байрт Евгений Трифоновын “Халх голын тулалдаан-Хэний ялалт вэ" ном багтсан байна.

Б.Номуун

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)