​Цэцэрлэгийн цахим элсэлтийн мэдээллийг мессэжээр илгээж байна​

2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн "Цахим бүртгэл" өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 22-ны 09:00 цагаас эхэлж наймдугаар сарын 22-ны өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд https://tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явагдаж дууслаа.

“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээж эхэлжээ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг https://tsetserleg.ulaanbaatar.mn/-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.

Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо хэтэрсэн тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулдаг. 2017 онд төрсөн 2 настай хүүхэд мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт үүнд хамаарах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.179.27.18)

    2019-08-23

    БЗД-ийн 5-р хороо цэцэрлэгүүд харьяа байрныхаа хүүхдийг хасаад бх мв ХАХУУЛЬ авах шалтаг уу