Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх авто зам энэ сарын 30-ны өдөр нээлтээ хийнэ

Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, 57 у/м гүүрийн ажил 2019 оны 08-р сарын 30-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зорчих хэсгийн өргөн 14 м, 4 эгнээ хатуу хучилттай, 2 талдаа 2 м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам юм. 
2017 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Мотор Сервис” ХХК гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 

Тус замын трассын дагуу 108 нэгж талбар нөлөөлөлд өртсөн бөгөөд үүнээс зөвшөөрөлтэй 98, зөвшөөрөлгүй 10 нэгж талбар орсныг бүрэн чөлөөлж авто зам ашиглалтад ороход бэлэн болоод байна. 

Энэхүү гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсгийн 1,4 км авто зам, 57 у/м гүүр ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсэж , хотын төвийг тойрсон гол гудамж зам болох бөгөөд улмаар тухайн бүсийн авто замын түгжрэлийг 30% бууруулж, хөдөлгөөнийг жигд хуваарилаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх чухал ач холбогдолтой юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (197.210.47.51)

    2019-08-25

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802