Монголын анхны "Амжилт кибер" сургууль нээлтээ хийлээ

Монголын анхны  “Амжилт кибер” сургууль нээлтээ хийлээ. Бяцхан сурагчдад болон эцэг эхчүүдэд хандаж захирал Ж.Шижир үг хэллээ. Тэрбээр, хурдацтай хөгжиж буй техник технологийн эрин зуунд энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг багаасаа сурч байж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах ёстой болжээ. Тиймээс сургуулийнхаа сурагчдад дунд ангиас нь код бичих, вэб сайт хийж сурах, хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах болон апп хийх талаар мэргэжлийн багш нар хичээл орох болно. Программчлал технологийн салбарын тулгуур нь математик юм. Үүн дээр өргөн хэрэглэгдэх унаган англи хэлтэй байвал таны хүүхэд ирээдүйд хил хязгааргүй үүлэн технологийн чадварлаг мэргэжилтэн болно.

Тиймээс хүүхдэд 1-р ангиас нь Англи хэл, математикийн хичээлийг гүнзгийрүүлэн сургах ёстой. Манай сургуулийг төгсөж буй 12-р ангийн хүүхэд их дээд сургуульд заадаг программ хангамжийн мэдлэгийг бүрэн эзэмшиж төгсөнө хэмээн хэлсэн юм.

Мэдээлэл технологийн салбарт 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн “Том Амжилт” ХХК ийнхүү “Амжилт кибер” сургуулийнхаа анхны нээлтийг бяцхан сурагчдынхаа хамтаар хийлээ.

“Том Амжилт” ХХК нь боловсролын салбарт арван жил мэдээлэл технологийн чиглэлээр сургалт явуулж ирсэн үүнд “Амжилт” мэдээлэл технологийн академи, Энэтхэг Монголын хамтарсан Энэтхэгийн их сургууль , Амжилт кибер сургууль зэрэг багтаж байна.
“Амжилт кибер” бага сургууль нь Amjilt.com оюуны платформыг сургуулийн дотоод орчинд нэвтрүүлж байгаа анхны сургууль болж буйгаараа онцлог давуу талтай. Amjilt.com платформ нь технологийн салбарын үсрэнгүй хөгжилд тулгуурлан хөгжиж буй үндэсний сүлжээ оюуны платформ юм. Энэхүү платформыг их дээд сургууль, арван жилийн сургууль, сургалтын төвүүд гээд боловсролын бүхий л байгууллагууд хэрэглэж болохоор өргөн цар хүрээтэй программ аж Үүнээс гадна эрдэмтэн, доктор, оюутан, багш, сурагч гээд салбар салбарын хүмүүс энэхүү платформыг ашиглан бие биетэйгээ хэрэгтэй мэдээллээ хуваалцаж, туслах, зааж өгөх гээд олон давуу талтай.

 


Бага сургууль энэ платформыг ашигласнаар эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын төвшин, чадвар, ахиц дэвшлийг бодит тоон үзүүлэлтээр харах мөн багш, сурагч, эцэг эхчүүд хүссэн үедээ хоорондоо харилцах боломжтой.

“Амжилт кибер” бага сургууль нь 2019-2020 онд бага ангидаа элсэлтээ авч улмаар дунд анги, ахлах ангийн хүүхдүүд суралцах боломжийг олгох юм. Математик, Англи хэл, Компьютерын мэдлэгийг цогцоор нь олгож биеэ даасан чадварлаг монгол иргэнийг бэлдэх юм.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)