“Ажилтай иргэн-орлоготой эрүүл өрх” өдөрлөг зохион байгуулав

 

Засгийн газрын 2019 оны 193-р тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 7-р сарын 20 ны өдрийн А/295 тушаалаар  жил бүрийн 8 дугаар сарыг “эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зохион байгуулахыг үүрэг болгосон.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн ажилтны гэр бүл болон “Нэг цэгийн үйлчилгээ”-гээр үйлчлүүлсэн иргэдэд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлэх өдөрлөгийг  “Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв”, “Тэнгэр худалдааны төв”, “Удирдлага хөгжлийн академи”, “Чандмань үүд” ХХК, “И-март худалдааны төв”, “Пицца хат”  зэрэг байгууллагуудтай  хамтарч зохион байгууллаа.  

Үйл ажиллагааны үр дүн
Хөдөлмөр зуучлалаар 500  гаруй нээлттэй ажлын байр зарлаж 68 -н анкет бөглөсөн. Үүнээс  ажилд  зуучлагдсан нь 45, ажилд орсон-18  байна. Таван богд ХХК-д үйлчилгээний ажилтанаар -6, И-Март худалдааны төвд-4 , Итали зайрмаг ХХК-д 2, Чандмань үүд ХХК-д туслах ажилтнаар-2, Тэнгэр худалдааны төвд худалдааны зөвлөхөөр 2, Пицца хатд -2 тус тус ажилд орсон. 
  Эрүүл мэндийн үзлэг оношлогоо:

  • ГССҮТ-ийн Гэмтэл Согог Заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг хийсэн. 
  • Гавал тархины гэмтлийн үзлэг,зөвлөгөө-15
  • Хүзүү нуруу нугасны  гэмтлийн үзлэг,зөвлөгөө- 40
  • Нүдний эмчийн үзлэг,зөвлөгөө-14
  • Эрүү нүүрний эмчийн үзлэг,зөвлөгөө-8
  • Дотор, зүрх судасны эмчийн үзлэг,зөвлөгөө -4
  • ТНСМЗ-ийн эмчийн үзлэг, зөвлөгөө-6
  • Цээж хэвлийн гэмтлийн эмчийн үзлэг, зөвлөгөө -11
  • Доод мөчдийн гэмтлийн эмчийн үзлэг, зөвлөгөө 42
  • ГСБМЗТ-ийн эмчийн үзлэг зөвлөгөө-18

Нийт 158   үйлчлүүлэгч эмчийн  үзлэг, оношлогоонд  хамрагдаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан байна.

 

Эрүүл мэндийн яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)