Явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарснаас болж гэмтсэн хүмүүс их байна

2019.09.04-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 303 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 199 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 2 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүн нас барсан Нийт гэмтсэн хүмүүс явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байжээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.

Ноцтой зам тээврийн ослын дурьдвал:

  • 2019.09.05-ны өдрийн 01:20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг нутаг /Сумын төвөөс хойшоо 1,5 км/ асфальтан замд Nissan Teana маркийн автомашины жолооч Toyota Allion маркийн автомашины жолоочтой мөргөлдөж, жолооч 52 настай эрэгтэй Н, зорчигч 53 настай, эмэгтэй С нарын 2 хүн нас барж, жолооч 28 настай эрэгтэй Ж, зорчигч 53 настай, эмэгтэй Ц, 51 настай, эмэгтэй Б, 52 настай эрэгтэй Б наын 4 хүн гэмтсэн.

Эцэг эхчүүд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бяцхан үрсдээ тавих хараа хяналтаа сайжруулаарай. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)