Хүнсний ногоог шинэхэн эсэхийг ингэж шалгаарай

Өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг хүнсний ногооны эрүүл ахуйн байдлыг шалгаж худалдан авах нь зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг. Тиймээс хүнсний ногоогоо шинэхэн, эрүүл эсэхийг шалгах авах аргаас сонирхуулж байна.

1. Сонгино - Барихад хатуу, хүнд, гаднах хальс нь бариу сонгиныг сонгоорой. Мөн залуу, хөгшин сонгино гэж байдаг. Энэ нь ургацын ямар хугацаанд түүж авснаас шалтгаалдаг байна. Залуу сонгино, хөгшин сонгиныг бодвол амт шимт, амин дэмээр баялаг байдаг тул уг сонгиныг сонгож хэрэглээрэй. Сонгиныг үнэрлэхэд ямар ч үнэр үнэртэхгүй бол залуу, шинэ сонгино гэсэн үг. Харин бага зэрэг сонгины үнэр үнэртэж аль нэг хэсгээрээ зөөлөрч нялцайсан байвал муудсан болон хөгшин сонгино байдаг байна.

 

2. Сармис - Шинэхэн амтлаг сармис том, хатуу, хумснууд нь өөр хоорондоо нягт, чанга барьцалдсан төдийгүй гаднах хальс нь цаас мэт гөлгөр хийгүй байх ёстой. Сармис нь хурааж авснаас хойш 1 жилиййн хугацаанд амт, чанараа алддаггүй хүнсний ногоо юм. Сармисыг задлаж хумсыг үзэхэд ямар ч өө сэвгүй гөлгөр, мөлгөр байна. 

 

3. Лууван - Шинэхэн, эрүүл лууванг сонгохын тулд жигд ургацтай, өө сэв, ан цав байхгүй, жигд өнгөтэй лууван сонгох хэрэгтэй. Мөн том бүдүүн луувангийн оронд жижиг, нарийн атлаа дээрх шинжүүдийг агуулсан залуу, амт шимттэй, амин дэм илүү хэмжээгээр агуулсан лууванг сонгоорой. Том хэмжээтэй бүдүүн лууван хэт их ургасны улмаас амин дэм, амт чанараа алдаж гашуун талдаа болсон байдаг байна. Түүнчлэн лууванг навчит ногоон оройтой нь хамт худалдан авбал илүү ач тустай байдаг. Лууван уг навчаараа амьсгалж шинэхэн, амттай байж чаддаг байна.

 

4. Төмс - Нарны тусгалаас хол, сэрүүн нөхцөлд байсан төмсийг сонгох хэрэгтэй. Төмс нь жигд, гөлгөр, гэмтээгүй хальстай байх хэрэгтэй. Төмсний хальсыг эргүүлж тойруулж үзэхэд ямар нэгэн мэнгэ, нөсөө, толбогүй, хатуувтар байх ёстой. Та төмсийг хоолонд чанаж хэрэглэх эсвэл салат хийх гэж байгаа бол шинэ ургацын төмс сонгоорой. Ийм төмс нь нимгэн хальстай, түргэн болдог амттай байдаг. 

 

5. Өргөст хэмх - Хэлбэр, дүрс нь жигд гадна талаасаа бэржгэр хатуу байх ба үнэрлэхэд сэрүү татуулсан хөрсний үнэр үл ялиг үнэртэх болно. Гэмтэж нялцайсан, аль нэг хэсгээрээ умралдсан байвал бүү худалдан аваарай. 

 

6. Улаан лооль - Дэлгүүрийн лангуунаас худалдан авахаас илүү хөдөө орон нутгаас, ногооны фирмээс нь худалдан авбал илүү тохиромжтой. Улаан лоолийг шинэхэн эсэхийг шалгах төвөгтэй байдаг ба сайхан улаан өнгөөрөө хүнийг хуурч чаддаг байна. Гэхдээ гартаа барьж үзэхэд зөөлөн атлаа юу юугүй дотроосоо дэлбэрэх гэж байгаа мэт чанга, гүн улаан өнгөтэй байх хэрэгтэй. Мөн улаан лоолийг ишийг нь үнэрлэж үзэхэд хөрс, шороо, фирмийн үнэр үл ялиг үнэртэж байвал шинэхэн улаан лооль гэсэн үг. 

 

7. Чинжүү - Гадна талаараа ямар ч гэмтэл, толбо, сэвгүй гөлгөр байх ёстой. Мөн иш нь ногоон өнгөө алдаагүй хатуу байдаг. Ногоон чинжүү сулавтар амттай атлаа чанаж идэхэд сайхан амттай байдаг бол улаан болон шар чинжүүг түүхийгээр нь идэхэд чихэрлэг сайхан амттай тул чанахаас илүү шарж идэхэд тохиромжтой байдаг байна.

 

8. Байцаа - Байцааг сонгож авах хялбархан байдаг. Байцааг гаднаас нь харахад бүдэг ногоон, цагаан өнгө хослосон байх ба аль нэг хэсгээрээ шарласан байвал удсан байна гэсэн үг. Мөн байцааны гаднах хальсны ирмэг зах сэмэрч шарлаж, муудсан эсэхийг анзаараарай. Мөн хүнд жинтэй, байцааны навч өөр хоорондоо зууралдан барьцалдсан байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL (41.203.78.64)

    2019-09-08

    Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнтэй болон имэйлээр холбоо барина уу. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL.