Үнэн төрхөө нуусан шөнийн ангууч

Хүүхүүдээ эрүүл, энх тунх өсгөж хүмүүжүүлэх нь эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг. Хүүхдийг дунд ангид ороход эцэг, эхчүүд гараас гарчихлаа хэмээн хараа хяналтаа сулруулдаг. Яг энэ үед хүүхэд ирээдүйд ямар хүн болохоо тодорхойлох хүмүүжлийн оргил үе ирдэг байна. Гэсэн ч томчуул анхаарал хандуулахаа болих үед хүүхэд өөр өөрийн гэсэн хүмүүжилтэй болж төлөвшдөг. Зарим нь агуу их хүсэл мөрөөдөлтэй байхад, зарим нв өдөр хоногийг аргацааж, зарим нь буруу замаар орж, зарим нь эгэл даруу ээж аавын хүүхэд хэвээрэй үлддэг.

Энэ үеийн хүмүүжлээрээ хүн насан туршынхаа амьдралыг олж авдаг байна. Яагаад гэхээр тэд өсвөр насныхан. Тэднийг энэ л насанд нь хайрлаж, энхрийлж, анхаарал халамж тавих нь зүйтэй. Өсвөр насанд нь анхаарал хандуулаагүйгээс болоод таны хүүхэд хэн нэгэнтэй удирдлагаар буруу замруу орох вий. Бусдыг хууран мэхэлж, хулгай хийж, хэн нэгнийг дарамталж, дээрэмдэж, өөрийнхөө хэрэглээг хангаж байгаа юм биш биз. Үүнээс болж таны хүүхдийг хэний ч төсөөлөөгүй ирээдүй хүлээж байх вий...

Сүүлийн жилүүдэд дээрэмдэх гэмт хэргийн гаралт ихэссээр байгаа нь бид үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлснийг илтгэнэ. 2019 оны эхний найман сарын байдлаар 600 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн гэх тоон мэдээлэл байна.
Үүнээс харахад бидний ирээдүй өөрсдийн хэрэгцээ, шаардлагыг яагаад хялбар аргаар олж, бусдын хөдөлмөрийг үнэлэхгүй байгаад сэтгэл эмзэглэмээр. Хүнийг айлган сүрдүүлж, хууран мэхэлж, илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол энэ нь дээрэмдэх төрлийн гэмт хэрэг юм.

Дээрэмдэх гэмт хэргийг ихэвчлэн 17-30 насны эд залуу, идэр насандаа яваа хүмүүс үйлддэг нь эмзэглэмээр, харамсмаар бас аймаар. Харин тэдний гарт охид бүсгүйчүүд, өсвөр насныхан өртдөг нь эдгээр хүмүүсийн боловсрол, хүмүүжлийг илтгэнэ. Өөрийнхөө эгч шиг, дүү шиг тэднийг өрөвдөх сэтгэлгүй тэд хэрхэн хүмүүжсэн байна вэ?

Дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болон үйлдэхээр завдсан бол зургаагаас найман жил хүртэл хорих ял эдэлдэг гэх. Хуулиа мэддэггүйдээ ийм үйлдэл гаргадаг байх. Хуулиа мэддэг бол ийм үйлдэл гаргаж, хэн нэгнийг сэтгэлзүй болон мөнгө хөрөнгөөр хохироохгүй байх даа.

Иймэрхүү араатан нь ч мэдэгдэхгүй, хүн нь ч мэдэгдэхгүй хүмүүсийн гаргаж байгаа үйлдлийг харахаар тэднийг их л өрөвдөх юм. Өөрийн хөдөлмөрөөр амьдралаа босгоогүй тэд алаг дэлхийг ариун цагаан хөдөлмөрөөрөө үргэлжлүүлэн яваа иргэдийн үнэт зүйлсийг хормын дотор үгүй хийдэг гэдгээ мэддэг ч болоосой.

 Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)