Хар тамхи хэрэглэсэн 24 иргэнийг илрүүлжээ

2019 оны 9 дүгээр сарын 6-аас 7-нд шилжих шөнө Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газруудад ээлжит хяналт, шалгалт хийлээ. Шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, 5 нь биедээ хадгалсан нь тогтоогджээ. Хэрэглэсэн иргэд нь 21-41 насных байв. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)