Орон нутгийн замд ноцтой осол гарч гурван иргэн амиа алджээ

Өчигдөр орон нутгийн замд хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч гурван иргэн амиа алдсан хэрэг Тээврийн цагдаагийн хэлтэст бүртгэгджээ.  Тодруулбал, Өмнөговь аймгийн нутагт бүртгэгдсэн кам тээврийн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дотор “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай байжээ. Тэрээр Өмнөговь аймагт болох нэгэн арга хэмжээнд очиж дуулахаар явж байгаад ийнхүү автын ослоор амиа алдав. Түүний сууж явсан машин хоёр тэмээ мөргөснөөс болж онхолдсон гэдгийг эх сурвалж хэллээ.

Тиймээс орон нутгийн замд явахдаа, орой үдшийн цагаар хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй явахыг ТЦА-наас анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)