З.Энхболд: Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэхийг ард түмнээсээ асуучихья

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.05 цагт 68.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гишүүдэд хандан Ерөнхийлөгчийн саналыг дамжууллаа.

Тэрбээр "Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн шийдвэрийг дэмжиж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх эсэхийг бүх ард түмнээсээ асуух нь зөв. Гэхдээ зөвхөн Үндсэн хуулийн одоогийн өөрчлөлттэй холбоотой асуудал учир дутагдалтай байна. Яагаад гэвэл Ерөнхий сайд нь танхимынхаа сайд нарыг мэддэг байх, давхар дээлтэй байх саналууд унасан. Сонгуулийн системийн холимог систем ч унасан. Одоогийн шинэчлэлтийг реформын хэмжээний өөрчлөлт болсон гэж үзэхгүй байгаа.

Тийм учраас Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1-рт заасны дагуу Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байдаг нь тунхаг биш гэж үзэж байгаа юм бол засаглалын хэлбэрийг ард түмнээсээ асууя. Монголын ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалтай байх юм уу, парламентийн засаглалтай байх юм уу гэдгийг асууя. Энэ зааврыг авсан шинээр байгуулагдах УИХ шинэ Үндсэн хуулиа энэ зааврын дагуу хийгээд тарна. Шилжилтийн УИХ гэсэн үг.

Үүний дараагийн дараа сонгуулиар гарах УИХ ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдоно. Ард түмэн парламентийн засаглалыг сонговол Ерөнхийлөгч парламентээсээ сонгогддог байх хэрэгтэй. Герман маягийн...

Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол АНУ маягийн үндсэн хуультай. Хоорондоо эрх мэдлийн тэнцвэржсэн зохицуулалттай байя. Энэ саналыг заавал ард түмнээсээ асууя. Энэ өөрчлөлтийг УИХ яаж ч батлаад гаргасан Ерөнхийлөгчийн байр суурь ийм байна. Нэгэнт санал асуулга хийнэ гэвэл Ерөнхийлөгч асуулт нэмж өгнө. Түүнийг УИХ батлах батлахгүй нь та нарын ажил болж үлдлээ" гэлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.124.19)

    2019-09-09

    Өмч хувьчлалын авилгын загалмайлсан эцэг-бэлтрэг МАН-ыг залуурдаж, монголчуудын хартуу гар хүсч байгаа поп суурин дээр Ерөнхийлөгчийн засаглалыг авчирч чадлаа. Уг нь Ерөнхийлөгчийн засаглал монголд огт таарахгүй. Нэг хүний удирдлага тусгаар тогтнолыг хэврэгшүүлнэ, дарангуйлал бий болно, дотоодын улс төрийн хагарал тэмцэл хурцдана, том гүрнүүдийн геополитикийн шахалтад автах эрсдэл өргөжинө. МАН АРАЙ Ч ДЭЭ. ТАТАН БУУГДВАЛ ТААРНА, ЭНЭ НАМ.