Замын Үүдийн гаалийн байцаагчдын авилгаа нуусан бичлэг

Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нар давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг 34 хүнд холбогдох хэрэг 2015-2016 онд үйлдэгдээд 2018 оны 1 дүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.

 

Гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн бараа гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28.281.063 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүйн хариуд нийт 4.500.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож шүүхээс ял шийтгэсэн.

 

Сүүлийн 3 жилийн байдлаар АТГ-т гаалийн байгууллага, албан тушаалтантай холбоотой 52 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан, 42 эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, гэмт хэрэг давтагдан гарсаар байгаа учраас үүнийг олон нийтэд харуулж байна. Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. Хууль бус зүйл шаардаж байгаа бол АТГ-т мэдээлж хамтран ажиллаж байхыг хүсч байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (4)

  • АА (202.179.26.153)

    2019-09-16

    Авилгачдын нүүрийг НУУХ ЯМАР хэрэг бна аа

  • зочин (103.212.119.69)

    2019-09-13

    Энэ ямар утгатайг ойлгосонгүй 2 мэргэжлиййн хяналт 50-аад тэрбум авсан бичлэг 34 гаалийнх ганцхан сая ч хүрэхгүй томууд нь тэнэсэн аваад бага нь 2-5 жил авсан гэх эндээс юу ойлгох юм бэ

  • (98.113.248.233)

    2019-09-12

    Iim heregt holbogdson l bol ajlaas ni hal ug duugui. Tegej bj taeverlegdene

  • харамсалтай (66.181.177.62)

    2019-09-12

    POMP замын үүдээр оруулж ирж байхад нэг хөгшин авгай шууд л 350000 нэхэж авсан. ҮГҮЙ гэвэл тэнд нилээн удах байлаа. ИНГЭЖ л авлига шантаажлахаа мэддэг хүмүүс ГААЛЬД ажилладаг . ОДОО сайжирсан уу?