ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг цагдан хорьжээ

Авлигатай тэмцэх газраас энэ сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас саатуулж хорих 461-р ангид хорьжээ.

Түүнийг автозамын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлжээ.

Түүнчлэн, энэ сарын 9-ны үдэш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорисон юм. Авлигатай тэмцэх газраас энэ сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас саатуулж хорих 461-р ангид хорьжээ .Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан цагдан хорьсноо өчигдөр АТГ-ынхан мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)