Сэрэмжлүүлэг: Төв аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, таван хүн гэмтжээ

Өнөөдөр Төв аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тээврийн цагдаагийн албанаас "Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв аймгаас Улаанбаатар чиглэлийн замд гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр гарлаа.

Ослын улмаас таван иргэн гэмтсэн. Хоёрынх нь биеийн байдал хүнд байна.

Том оврын хоёр автомашины дунд "УАЗ фургон" маркийн машин хавчуулагдаж, улмаар хоёр автомашин нь замын хажуу руу орсон. Холбогдох албаныхан хэргийн газар дээр ажиллаж байна".

 Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж буйгаар зам дээр зогсож байсан хоёр том оврын машины араас хурдтай явж байсан том оврын машин мөргөсөн гэх бөгөөд уг машины тормос ажиллагаагүй болсон учраас уг осол гарсан байж болзошгүй гэв.

Орон нутгийн замд хурдаа тохируулан зорчихоос гадна, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангана уу.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)