Азийн цус сэлбэлтийн холбооны XV дугаар ээлжит их хурал болно

Монгол Улсын Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Азийн цус сэлбэлтийн холбооны XV дугаар ээлжит их хурал зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаны хүмүүсийг өнөөдөр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, холбогдох мэргэжилтнүүдийн хамт хүлээн авч уулзан хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцлоо.

Азийн цус сэлбэлтийн холбоо нь Азийн 20 орчим улс орныг гишүүнээр хамруулан цус сэлбэлт судлалын чиглэлээр ажиллаж байгаа тэргүүлэгч эмч, мэргэжилтнүүд нийтлэг тулгамдсан асуудлаа хамтдаа шийдвэрлэх, эрх тэгш байх, хамтран ажиллаж хөгжил дэвшилд хүрэх чиглэлээр Азийн бүс нутагт Цусны албаны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж, үр дүнг практикт нэвтрүүлж, хөгжүүлэх зорилготой хамтран ажилладаг. 2 жил тутам зохион байгуулагддаг энэ хурлыг зохион байгуулах эрхийг Монгол Улс авснаар Ази, Европын 18 орны 51 эмч, судлаач, эрдэмтэд ирж оролцож байна. Тус их хуралд нийт 350 орчим төлөөлөгчид оролцоно.

ЦССҮТ нь Чанарын менежментийг тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, үндэсний баталгаажуулалт болон Англи Улсын Lloyld’s Registry Quality Assurance байгууллагаар баталгаажуулсан нь Монгол Улсын цусны албаны үйл ажиллагаа Олон улсын түвшинд хүрсэн сайхан амжилтаар тус их хурлыг угтаж байна.

Эрүүл Мэндийн Яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)