Авлигын хэргээр саатуулагдсан Д.Доржханд хүн амины хэрэгт мэдүүлэг өгч байжээ

АТГ-аас Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө саатуулж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон талаар бид мэдээлсэн. Түүнийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаад эхэлсэн байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр нэг тендерээс 500 сая төгрөг "нэхсэн" гэх мэдээлэл ч бий.

Үүнээс гадна Д.Доржханд нь талийгаач Т.Гомбосүрэнгийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгч байсан гэнэ. Учир нь тэрбээр өнгөрсөн жилийн наймдугаар сард ЗТХЯ-нд тухайн хүн амины хэрэг гарах үед сэжигтэн Б.Махбалын өрөөнд Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нартай хамт байсан аж.

 

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)