Сурагчдаас хууль бусаар төлбөр хураамж авсан зөрчилд холбогдох хуулийн дагуу шийтгэл ногдууллаа

СХД-ийн  12 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн хүүхдүүдэд 40,000 төгрөгөөр бие тамирын хувцас, сургуульдаа эд хөрөнгө авна гэж хүүхэд бүрээс 35,000 төгрөг хурааж байна гэх гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар тус сургууль нь сурагчийн биеийн тамирын хувцсыг жигдрүүлэх  зорилгоор “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК-тай аман хэлэлцээр хийж худалдан борлуулж байсан, 1 дүгээр ангийн багш ангидаа сейф, тавиур гишгүүр, цаг, ариун цэврийн хэрэгсэл, 3 хос уут /аяга, хувцас, гутлын уут/ зэргийг авахаар хүүхэд бүрээс 35,000 төгрөгийг хууль бусаар хураасан зөрчил илэрлээ.          

Шалгалтын явцад тус сургуульд биеийн тамирын хувцас худалдан борлуулж байсан “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК–ны үйл ажиллагааг зогсоож, хууль бус төлбөр хураамж авсан зөрчилд “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Тунгалаг (59.153.115.175)

    2019-09-19

    Хувийн сургуульд янз бүрийн бараагаа борлуулж бизнесээ хөгжүүлдэг ажилд хяналт тавьдаг яам байна уу Шинэ МонголХарүмафүжи сургууль л гэхэд хичээл эхэлснээс хойш ямар ч шаардлагагүй чанаргүй пүүз бишгүүр хөгжим албадан худалдлаа Захирал нь борлуулах даалгавар өгч багш нар нь гүйцэтгэдэг болж бн Эцэг эхчүүд хүүхдээ чичлүүлэхээс айгаад үг хэлж чаддаггүй :ҮҮнд анхаарал тавих цаг болжээ: Ер нь боловсролын салбарыг бизнесийн талбар наймаа өсгөдөг газар болгохоо зогсоох талаар бодох цаг болсон бн