Салхинцэцгийн халдвараас сэргийлэх зөвлөмж

2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд салхинцэцгийн 7000 гаруй тохиолдол бүртгэгдэж, өвчлөл цаашид нэмэгдэх хандлагатай байна. Өвчлөл бүх насныханд бүртгэгдэж байгаа боловч 0-9 насны хүүхдийн өвчлөл 70 хувийг эзэлж байна. Иймээс салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.

Салхинцэцэг нь херпесийн бүлгийн вирүсээр үүсгэгддэг, амьсгалын замын халдварт өвчин юм. Бага насны хүүхдүүд илүүтэй өртдөг. Манай оронд өвөл, хаврын улиралд өвчлөл ихэсдэг.

Халдварын эх уурхай :

Салхинцэцэг өвчтэй хүн

Халдвар дамжих зам :

• Салхинцэцэг өвчтэй хүн ханиах, найтаахад агаар дуслын замаар

• Халдвар авсан хүний цэврүүний шингэнд хүрэлцсэн эд зүйлс, тоглоом, өвчтөний хувцас зэргээр дамжиж болно.

Илрэх гол шинж тэмдэг:

• Халуурах, толгой өвдөх, ядрах

• Бага насны хvvхдэд цочромтгой эсвэл ноомой улбагар болох ходоод гэдэсний замын хямрал илэрч, шингэнээр суулгах, бөөлжих, хоолондоо дургvй болох

• Дээрх шинж тэмдэгүүд илэрснээс 1-2 хоногийн дараа арьсан дээр толбот, гөвдрүүт, цэврүүт тууралтууд гарч, тавшиж эдгэрдэг.Тавших vед загатнаж, маажисны улмаас цэврvvт тууралтууд нянгийн халдвар авснаар идээлж болно.

Урьдчилан сэргийлэлт:

• Өрөө, тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулалтыг 2 цаг тутамд хийх
• Хувийн ариун цэвэр сахих(гар угаах зэрэг)
• Биеийн эсэргүүцэл сайжруулах илчлэг сайтай тэжээллэг хоол хүнс хэрэглэх
• Улирлын байдалд тохируулан дулаахан хувцаслах

Эх сурвалж: ХӨСҮТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)