Энэтхэг улс өмнөх сангийн сайдаа цагдан хорив

БНЭУ-ын Дээд шүүх Сангийн сайд асан Паланиапан Чидамбарамаг авлига, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон хэмээн түүний батлан даалтаар гарах хүсэлтийг буцааж, нийслэл Нью-Дели хотын Төв хорих ангид шилжүүлэн хориод байна.

Өнгөрөгч 8 дугаар сарын 21-нд Нью-Дели дэх орон сууцнаас нь сүр дуулиантайгаар баривчилж байсан түүнийг Энэтхэгийн Холбооны мөрдөн байцаах газар нь өөрийн байрандаа түр саатуулан Мөрдөн байцаах төв товчоотой хамтран байцаан шалгаж эхэлсэн юм. Чидамбарамаг Сангийн сайдаар ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн компанид оруулсан гадны хөрөнгө оруулалтыг зориулалтын бусаар зарцуулсан, мөн албан тушаалаа ашиглан өөрийн хүүд зориулж санхүүгийн давуу байдлыг бий болгосон гэж хэрэг тулгасан юм.

Дээр дурдсан авлигын хэргээс гадна Чидамбарамад холбогдох хэд хэдэн авлигын хэрэгт Мөрдөн байцаах төв товчоо, Эдийн засгийн тагнуулын газар, Хууль сахиулах газар хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бол түүний авлигын хэргийг тусгай шүүх 9 дүгээр сарын 19-нд хянан хэлэлцэхээр болжээ.

 

Эх сурвалж: anticorruptiondigest.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)