"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

ЦЕГ-аас “Эрэл” группийн ерөнхий захирал Б.Эрдэнэбатыг залилан, луйвар, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасан байна. Үүнийг үндэслэлтэй гэж үзээд өнгөрсөн долоо хоногт түүнийг яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ. Б.Эрдэнэбат нь Хас, Хаан зэрэг хэд хэдэн банкинд их хэмжээний өртэй төдийгүй барьцааны зарим хөрөнгийг нь хураах тухай шүүхийн шийдвэр ч гарчээ.

Erennews.mn сайтад мэдээлснээр бусдаас хөрөнгө оруулалт нэрийдлээр олон тэрбум төгрөг залилан авсан байж магадгүй үндэслэлээр түүнийг шалгаж байгаа аж. Түүний эзэмшилд байдаг “Ариг” банкны дүрмийн санг нэмэгдүүлэх талаар ч удаа дараа шаардлага тавьсан байна. Харин Б.Эрдэнэбат болон түүний групп энэ шаардлагыг биелүүлэх эрх зүйн болон хөрөнгийн чадваргүй болсон аж. 

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ард иргэд (202.9.43.19)

    2019-09-18

    ХУЛГАЙЧДЫГ ӨРИЙГ ТӨЛҮҮЛЖ ШОРОНД НЬ ЯВУУЛДАГБОЛМООР БАЙНАА?????

  • Bold b (66.181.161.61)

    2019-09-17

    Erel bank geel baigaad baidag ymar uchirtai ym bid ydarch baina ard irgedee bodoj bolku yu ain nohor luiwarchaan