Монголын анхны тууш замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарах зүйлсийг танилцуулж байна

Монголын анхны тууш зам нь Улаанбаатар хот - Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 км урттай.

Уг Тууш зам нь “Яармагийн товчоо - Айцын даваа - Түргэний гүүр - Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод,  Мандалговийн автозамтай нийлдэг.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.31. “тууш зам” гэж эсрэг хөдөлгөөний зорчих хэсгүүд нь хоорондоо тусгаарлах зурвас, эсхүл замын хашилтаар зааглагдсан бөгөөд бусад зам болон явган хүний зам, унадаг дугуйн зам, мөн төмөр замтай нэг түвшинд огтлолцоогүй, 5.1 тэмдэг бүхий замыг хэлнэ.

Тууш замд дараахь хөдөлгөөнийг  хориглоно:

  • явган зорчигч,
  • ердийн хөсөг,
  • унадаг дугуй, мопед,
  • трактор болон өөрөө явдаг машин механизм,
  • техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн;

Тууш замд дараахь үйлдлийг   хориглоно:

  • жолоодлогын дадлага хийх
  • ухрах болон буцаж эргэх;
  • түр ба удаан зогсох;
  • бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг ба хоёр дахь эгнээнээс бусад эгнээгээр явах;

Тууш замын хурд

Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.

Тээврийн хэрэгслийн хурдыг  тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглох бөгөөд дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна:

  • автобусаар хүн тээвэрлэх үед цагт 80 км;
  • мотоцикл, чиргүүлтэй автомашин цагт 80 км;
  • хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх үед цагт 50 км;
  • механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед цагт 40 км;

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)