Этиенн Круг: Осол, гэмтлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь чухал

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Женев дэх Эрүүл мэндийн нийгмийн үзүүлэлтүүдийн асуудал хариуцсан захирал Этиенн Круг-ээр ахлуулсан зөвлөх баг Манай Улсад 2019 оны 09 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд  осол гэмтлээс сэргийлэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа, ажил үүргийн хуваарилалт болон нэгдсэн зохицуулалтын талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр ирсэн юм.

Түүнийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа.  Сайд хэлсэн үгэндээ   Манай улсын хүн амын 38%-ийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь ирээдүйн манай улсын хөгжлийн гол нөөц тулгуур билээ. Гэтэл 2018 онд  осол, гэмтлээр 375 хүүхэд нас барсан нь нийт нас баралтын 14 хувийг эзэлж, жилд 52 хүүхэд нас барж байна. Энэ нь НЭГ АНГИ-ийн хүүхдээс их байгааг онцлоод  осол, гэмтлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж  байгаад Доктор Этиенн Кругд талархал илэрхийллээ.

 Доктор Этиенн Круг зөвлөх бол Дэлхийн олон улс оронд охион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан туршлагатай хүн аж.

Айчлалын хугацаандаа 09 дүгээр сарын 17-ны  өдөр “Осол, гэмтлийг бууруулах олон талт хамтын ажиллагаа” уулзалт, 09 дүгээр сарын 19-ний өдөр “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ, дэмжлэг үзүүлэх ДЭМБ-ын заавар”-ыг танилцуулах хурал болон “Осол гэмтэл, хүчирхийллийн чиглэлээр салбар дундын өндөр түвшин”-ний уулзалтуудыг тус тус зохион байгуулан ажиллах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)