“Эрхэм чанар” протезийн үйлдвэр сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй боллоо

АНУ-ын “Эд Нэф” сангийн санхүүжилтээр “Дэл оюу дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө.

Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдын Эрүүл мэндийн зөвлөх Н.Хүрэлбаатар, Халамж үйлчилгээ хариуцсан референт Н.Гүнчинхүү, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга О.Чинзориг болон АНУ-ын “Эд Нэф” сангийн төлөөлөгч хатагтай Май, АНУ-ын “Хангер клиник”  протезийн үйлдвэрийн дарга Жон Диели нар оролцов.

Сүүлийн үеийн дэвшилтэт энэхүү тоног төхөөрөмжөөр хүний онцлог, биеийн бүтцэд тохирсон протез, ортопед, тусгай зориулалтын гутал үйлдвэрлэх боломжтой болж байгаа аж. АНУ-ын “Хангер клиник” протезийн үйлдвэрийн дарга Жон Диели хэлэхдээ “Монголын протезийн үйлдвэр шинэ техник төхөөрөмжтэй болсноор гар ажиллагааг халж байна. Манай Хангер эмнэлгийн зүгээс бүх тоног төхөөрөмжүүдийг суурилуулж хэрхэн ажиллах талаар сургалтыг явуулж байгаа” гэлээ.

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж хүлээлгэн өгч протез, ортопед, тусгай зориулалтын хиймэл эд эрхтэн үйлдвэрлэх боломж нөхцлөөр хангаж өгсөн АНУ-ын “Эд Нэф” сангийн төлөөлөгч хатагтай Майд  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц “Талархалын бичиг” гардуулан өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)