Зочид буудлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

Өнөөдөр НМХГ-аас Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийснийг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
Шалгалтад хамрагдсан газруудыг “Зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд 8 буюу 6.2% нь их, 92 буюу 71.3% нь дунд, 29 буюу 22.5% нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна.
Шалгалтын явцад 393 зөрчил илрүүлэн 348 заалттай 73 албан шаардлага болон эрх бүхий албан тушаалтны 49 албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, нийт 51 аж ахуйн нэгж, иргэнд 29600.0 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ ногдууллаа.
Лабораторийн шинжилгээний дүн:
Эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавч, аяга таваг зэрэг эд зүйлсээс 500 гадаргуугийн арчдас авч НМХГ-ын Төв лабораторид шинжлүүлэхэд 142 арчдаст буюу 28.5%-д нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрсэн. Дэн буудлаас авсан нийт арчдасын 39.2%-д нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрлээ. Унд ахуйн усны чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 61 зочид буудал, дэн буудлаас усны 122 дээж авч хими, нян судлалын үзүүлэлтээр шинжилгээ хийлгэхэд 2 дээжинд нянгийн тоо стандартад заасан нормоос их гарсан тул зочид буудлын усны шүүлтүүрийг шинэчлүүлж, ус хадгалах савыг угаалгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүллээ.
Дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ.
• Үйлчилгээний ажилчдын 49% нь эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа бүрэн хамрагдаагүй байна.
• Дэн буудлын үйлчилгээний ажилчид 57% нь мэргэжлийн сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээ байхгүй, ажлын хувцас өмсдөггүй
• Шалгалтанд хамрагдсан газруудын 56% нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэж байсан.
• Барилга байгууламж нь ажлын зураг төсөлгүйгээр баригдсанаас төлөвлөлтийн хувьд шаардлага хангахгүй, өрөөний зай талбай стандартад заасан норм хэмжээнээс бага, дэн буудлууд хоолны газрын өрөөгүй, орон сууцны байрын өргөтгөлд байрласан Цагаан хэрэглэл угаах хатаах, индүүдэх өрөөний зай талбай, технологи урсгал нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, механик салхивчгүй, бохир хэрэглэлийг зөөвөрлөх зориулалтын савгүй, цэвэр хэрэглэл хадгалах шүүгээ савгүй
• Шалгалтанд хамрагдсан газруудын 56% нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэж байсан
• Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавчны угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, хуучирч өнгө алдсан, эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр нянгийн бохирдолт илэрсэн, гудас дэвсгэрийг угааж цэвэрлээгүй хир толботой, хэмжээний хувьд стандартад заасан хэмжээнд хүрэхгүй байсан
• Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, улавчийг сольж угааж халдваргүйжүүлээгүй.
• Орны бүтэц стандартад заасан шаардлага хангахгүй
• Зочин хүлээн авах өрөөнд өдөр тутмын болон их цэвэрлэгээ хангалтгүй,
• Засвар шинэчлэлт хийхгүйгээс ханын обой хуурах, шал, дэвсгэр хуучирч элэгдсэн, зай завсар орсон, ариун цэврийн өрөөний тоноглолууд эвдэрсэн, ор, ширээ сандал зэрэг тавилга, хэрэгслүүд хуучирч өнгө үзэмжгүй болсон зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

Шалгалтын явцад илрүүлсэн нийтлэг зөрчил, зөрчигдсөн хууль тогтоомжийг дараах хүснэгтэд тусгав.

Илэрсэн нийтлэг зөрчил Зөрчигдсөн хууль тогтоомж, журам, стандартын заалт Зөрчил илэрсэн газруудын нэрс
1 Барилга байгууламж нь ажлын зураг төсөлгүйгээр баригдсанаас төлөвлөлтийн хувьд шаардлага хангахгүй, өрөөний зай талбай стандартад заасан норм хэмжээнээс бага Эрүүл ахуйн тухай хуулийн 5.1, Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS4588:2008 стандартын 5.1.2.1, Дэн буудал. Ерөнхий шаардлага  MNS5738:2007 стандартын 5.2.1 дэх заалт Баянгол дүүрэг: Зебра, Анарс, Ганзүмбэр дэн буудал   Сүхбаатар дүүрэг: Оргилуун, Баянцогт Сонор дэн буудал
2 Цагаан хэрэглэл угаах хатаах, индүүдэх өрөөний зай талбай, технологи урсгал нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, механик салхивчгүй, бохир хэрэглэлийг зөөвөрлөх зориулалтын савгүй, цэвэр хэрэглэл хадгалах шүүгээ савгүй Эрүүл ахуйн тухай хуулийн 7.1, Дэн буудал. Ерөнхий шаардлага  MNS5738:2007 стандартын 5.4.6 дэх заалт Баянгол дүүрэг: Зебра, Анарс, Мини, Гэгээ, Мөнххаан Ноён дэн буудал Сүхбаатар дүүрэг: Оргилуун, Топаз, Буянт арвижих, Амарбаясгалант, Алтдын гол, Гобикамэл, Баянцогт Сонор, Агате, Гайд Баянзүрх дүүрэг: Чингис, Вэнзөү Чингэлтэй: Вояж, Дрийм, Өргөө Сонгинохайрхан дүүрэг: Азука, Харз, Баянбалбар
3 Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавчны угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, хуучирч өнгө алдсан, эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр нянгийн бохирдолт илэрсэн, гудас дэвсгэрийг угааж цэвэрлээгүй хир толботой, хэмжээний хувьд стандартад заасан хэмжээнд хүрэхгүй Эрүүл ахуйн тухай хуулийн 7.1, Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS4588:2008 стандартын 5.3.1.3, 5.3.1.4, 5.3.1.5 дахь заалт Баянгол дүүрэг: Мөнххаан, Зебра, Сэлбэ, БАМХ Сүхбаатар дүүрэг: Жасиун,  Бэлх, Өвөрмонгол Баянзүрх дүүрэг: Даймонд Сонгинохайрхан дүүрэг: Доллар, Азука, Баянбалбар  
4 Зочин хүлээн авах өрөөний цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, засвар шинэчлэл хийгээгүй, ор, ширээ сандал зэрэг тавилга, хэрэгслүүд хуучирч өнгө үзэмжгүй болсон  Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS4588:2008 стандартын 5.6.3.1, Дэн буудал. Ерөнхий шаардлага  MNS5738:2007 стандартын 5.4.1 дэх заалт Баянгол дүүрэг: Мөнххаан, Зебра, Марс, Гэгээ, Очиртитэм Сүхбаатар дүүрэг:   Оргилуун, Баянцогт сонор, Топаз, Царам, Бэлх, Өвөрмонгол Баянзүрх дүүрэг: Даймонд, Чингис, Онон Сонгинохайрхан дүүрэг: Доллар, Азука, Баянбалбар
5 Үйлчилгээний ажилчид эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа бүрэн хамрагдаагүй Эрүүл мэндийн сайдын А/145 дугаар тушаалаар батлагдсан “Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-ын 5.2 дахь заалт Сүхбаатар дүүрэг: Севен, Ориглуун, Буянт арвижих, Амарбаясгалант, Алтдын гол, Гобикамэл, Баянцогт Сонор, Агате, Гайд Багануур дүүрэг: Отгонтэнгэр
6 Дэн буудлын үйлчилгээний ажилчид мэргэжлийн сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээ байхгүй, ажлын хувцас өмсөж хэвшээгүй Дэн буудал. Ерөнхий шаардлага  MNS5738:2007 стандартын 5.1.3 дахь заалт   Баянгол дүүрэг: Зебра, Ганзүмбэр, Очиртитэм Сүхбаатар дүүрэг: Царам, Топаз  
7 Эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг Үйлчилгээндээ хэрэглэж байсан Эрүүл ахуйн тухай хуулийн 8.1, 8.2, “Зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн 4.5 дахь заалт Сүхбаатар дүүрэг: Өвөрмонгол, Топаз, Ориглуун, Буянт арвижих, Амарбаясгалант, Алтдын гол, Гобикамэл, Баянцогт Сонор, Агате, J hotel
8 Хортон шавьжийн устгал, шавьжгүйтгэлийг тогтмол хийлгээгүй Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS4588:2008 стандартын 5.6.3.1 дэх заалт   Баянгол дүүрэг: Мөнххаан, Ноен, Эвергрийн, Сонор, Оргилуун, Гобихейрд Багануур дүүрэг: Соронз, Атлантис, Сонгинохайрхан: ДБМБ Доллар
9 Дотоод хяналт шалгалт хэрэгжүүлэх журам баталж мөрдөөгүй, дотоод хяналтын журамтай боловч хэрэгжүүлж ажилладаггүй, төлөвлөгөө тайлан гаргадаггүй Засгийн газрын  2011 оны 311  дугаар  тогтоолын 1.3, 3.4, 3.5 дахь заалт   Онон, Ланд, Азука, Баянбалбар, Эвергрин, Тамир, Мөнххаан, Эрхэс, Жи Ди Эл, Очир титэм, Зебра, Гэгээ, Мини, Доллар, Мами, Замзуур
10 Зочид буудлын 3% нь мини баранд хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнээр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Бишрэлт, Сэлбэ плаза 2, Вэнзөү  
11 Дэн буудлууд нь үйлчлүүлэгчид тамхи татахгүй байх анхааруулга санамж, тавьсан хэдий ч үйлчлүүлэгч тамхи татаж үйлчилгээний болон зочны өрөөнүүдэд тамхины үнэр шингэсэн  Тамхины хяналтын тухай хуулийн 9.1.6 дахь заалт Чингис, Даймонд, Жасиун, Оргилуун, Баянцогт Сонор    
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)