Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
- 2019-09-20
- Зурхай
- 0
Аргын тооллын есдүгээр сарын 20, Сугар гариг. Билгийн тооллын 21, цагаан бич өдөр. Өдрийн наран 06:35 цагт мандан 18:55 цагт жаргана.
Энэ өдөр бэр авах, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх зэрэгт сайн. Шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэх, оёх, худалдаа хийх зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)