Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөн 2 дахь өдрөө үргэлжилж байна

Төрийн ордонд болж байгаа зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, яамдын болон харъяа агентлаг, байгууллагын санхүү, эдийн засаг, татвар, нийгмийн даатгал, банк, статистикийн 700 гаруй төлөөлөгч оролцож байна.

“Монгол Улсын санхүү, эдийн засгийн шинэчлэл, сорилт” сэдвээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үндсэн илтгэл тавьсан бол салбар хуралдаанаар “Төсвийн шинэчлэл, сорилтууд”, “Банк-санхүүгийн хөгжлийн чиг хандлага”, “Макро эдийн засаг, статистикийн төлөв байдал, хөгжлийн хандлага”, “Нягтлан бодох бүртгэл, үнэлгээ, аудит: Шинэчлэл зорилтууд” зэрэг сэдвээр 17 илтгэл хэлэлцэн, цаашдын бодлогоо тодорхойлж, зөвлөмж гаргах юм.

Зөвлөгөөнд оролцогсдод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрээр эдийн засгаа хямралаас гаргах, иргэдийн амьдралыг дээшлүүлэх, татварын тогтолцоог тэгш, шударга болгох, бүртгэл, тайлагнал, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, төсөв,  төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнуудын бүтээлч санал санаачилга, хичээл зүтгэл, идэвх оролцоо чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)