Эмээлтийн мал төхөөрөх газруудад зөрчлийн хэрэг нээжээ

НМХГ-аас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах газруудад шалгалт хийжээ. Шалгалтад 25 аж ахуй нэгж хамрагдсан байна. Шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, гарал үүслийн гэрчилгээтэй ч худалдан борлуулах гэрээгүй, гарал үүслийн гэрчилгээг тулгаж "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай" хуулийг мөрдөөгүй байна. Мөн мал төхөөрөх цехийн стандарт, тоног төхөөрөмж, мал хүлээн авах хашаа нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хадгалалт нь стандартын шаардлагад нийцээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээж, прокурорын хяналт дор шалгалтыг үргэлжилж байгаа аж.

Эмээлтийн мал төхөөрөх газруудад зөрчлийн хэрэг нээлээ

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)