ЖДҮХ Сан төсөл бүрт нарийвчилсан үнэлгээ хийж байна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд тус сангийн зүгээс сонгон шалгаруулалтын үе шат бүрт нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байна гэж тус сангаас мэдээлж байгаа юм. Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлд жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжийг нэмэгдүүлэхийн тулд төсөл бүрийн бодит байдалтай газар дээр нь танилцаж үнэлгээ өгч байгаа юм байна.

ЖДҮХСангаас зээл хүссэн иргэн Аж ахуй нэгжийн эрэлтэд нийцүүлэн зээлийн багц гаргаж, тус бүрт сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж байгаа юм байна.300 саяас Нэг тэрбумын хүсэлтийг  том зээл, 100-300 сая жижиг зээл, 20-100 сая төгрөгийн хүсэлтийг бичил зээл хэмээн ангилсан сонгон шалгаруулалтын бичил зээл болон том зээлийн шалгаруулалт дуусч одоо Жижиг зээл буюу 100-300 сая төгрөгийн зээлийн хүсэлтийг шалгаруулах ажил явагдаж байна.

Энэ удаагийн нарийвчилсан судалгаагаар сангийн мэргэжилтнүүд төсөл ирүүлэгчийн ажлын байран дээр буюу газар дээр нь багаараа очиж төслийн явц, хэрэгжилтийн байдалтай танилцаж цаасны төсөл бус жинхэнэ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг сонгон шалгаруулахаар төсөл тус бүртэй танилцаж үнэлгээ өгч байна.

Төслийн урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээг сангийн мэргэжилтнүүд хийхдээ  төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцоололыг олон улсын ЖДҮ зээлийн болон санхүүгийн шинжилгээний арга, аргачлал, зөвлөмж, мөн олон улсын рейтингийн үнэлгээг ашиглан шалгуур үзүүлэлтүүдийг  ашиглан урьдчилсан үнэлгээг нийт 20 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр, нарийвчилсан судалгааг 14 үзүүлэлтийн 56 хэмжүүр бүхий 100 хүртэл онооны системээр үнэлж төслийн эрсдлийн үнэлгээг хииж байна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)