Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 64,6 хувьтай байна

Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил одоогоор 64,6 хувьтай байна. Багануурын уурхай Дулааны II,III,IV цахилгаан станцууд, Дархан Эрдэнэт хотууд болон Багануурын Дулааны станцыг нүүрсээр хангадаг.  “Нүүрс бэлтгэн нийлүүлэх ажлаа төлөвлөгөөний дагуу хийж, өвлийн ачааллыг төлөвлөгөө ёсоор давчихнаа”  хэмээн үйлдвэрийн удирдлагууд мэдээллээ. 

Энэ оны хувьд тус уурхай 4,1 сая тн нүүрс олборлож борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн уулын ажлын 9, техник зохион байгуулалт хөрөнгө оруулалтын 10, засварын 28, барилга засвар үйлчилгээний 4 ажил төлөвлөсөн бөгөөд эдгээр ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж 55-91 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж.

Сонирхуулахад, Багануурын уурхай өнгөрсөн 40 жилд 116 сая тн нүүрс олборлосон байдаг.

Боловсруулсан   С.Хүрэлбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)