Төрийн банкны “Харилцагчийн өдөрлөг” Дорноговь аймагт үргэлжилж байна

Төрийн банк нь хамгийн сайн харилцаатай банк байхын тулд харилцагчаа сонсдог, тэдний санаа бодолд тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулан хөгжүүлдэг, харилцагчиддаа мэдээлэл түгээдэг, эргэх холбоотой байхыг үндсэн зорилгоо болгон ажилладаг. Харилцагчаа дээдлэн, эрсдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор 100 хувь төрийн өмчит банк болон  үүсгэн байгуулагдсан цагаас мэргэшсэн хүний нөөц, дэвшилтэт технологиор дамжуулан харилцагч иргэд, байгууллагын санхүүгийн хэрэгцээг найдвартай, түргэн шуурхай хангаж ажиллаж ирсэн билээ.

10 жилийн ойгоо тохиолдуулан Төрийн банкны хамт олон орон нутгийн харилцагчиддаа зориулан “Харилцагчийн өдөрлөг” зохион байгуулж ажиллаж байна. Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас гараагаа эхэлсэн “Харилцагчийн өдөрлөг” Дархан, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Ховд, Өвөрхангай аймгаар буухиалж, 2019 оны 10-р сарын 01-нээс 10-р сарын 3-ны өдрүүдэд Дорноговь аймагт үргэлжилж байна.

Өдөрлөгийн үеэр Төрийн банкны Дорноговь салбарын хамт олон аймгийнхаа иргэд, харилцагчиддаа зориулан Санхүүгийн боловсрол олгох чиглэлээр сургалт, мэдээлэл өгч, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөөг өгч, зах худалдааны төвүүдэд явуулын банк ажиллуулан,  харилцагч бүрийн цаг завыг хэмнэсэн бүх төрлийн цахим үйлчилгээг санал болгож ажиллана. 

Төрийн банкны “Харилцагчийн өдөрлөг” 10-р сарын 3-ны өдөр Сайншанд хотын  “Гэр бүлийн талбай”-д урлагийн тоглолтоор өндөрлөх бөгөөд тус өдрүүдэд Сайншанд хотын Төрийн банкинд хадгаламж нээлгэсэн, цахим бүтээгдэхүүнд бүртгүүлсэн, карт захиалсан, бүх төрлийн даатгал хийлгэсэн харилцагчдаас 14 азтан тодруулан  500 мянган, 300 мянган, 200 мянган, 150 мянган, 100 мянган төгрөгөөр урамшуулна.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)